Холбооны мэндчилгээ

Монголын нохой судлалын холбооны албан ёсны цахим хуудас ажиллаж эхэллээ . Манай сайт нь одоогоор мэдээллүүдээ оруулах шатанд яваа тул бүрэн мэдээллээр та бүхнийг хангах боломжгүй байгаа болно. Бид МНСХнд бүртгэлтэй нийт 200 гаруй нохойн бүгдийн удам угшил эзний мэдээлэл шивээс микрочипны дугаар зэргийг оруулахад нилээд хугацаа шаардлагатай байгаа болно . 2013 оны 1-р улиралд бүх мэдээллийг оруулж дууссаны дараа сайтыг албан ёсоор нээх болохыг анхаарна уу.

Үржүүлэгч хүвь хүмүүс
  • Б.Одгэрэл

    Ноход: 2
    Утас:
    Хаяг:
    Бүртгэгдсэн: 2013.01.10
  • Ноён Уул

    Ноход: 2
    Утас:
    Хаяг:
    Бүртгэгдсэн: 2013.02.20
  • В. Лхагваням

    Ноход: 2
    Утас:
    Хаяг:
    Бүртгэгдсэн: 2013.02.20
  • Б. Цанжид

    Ноход: 1
    Утас:
    Хаяг:
    Бүртгэгдсэн: 2013.02.20
Шинэ мэдээ
  • Монголын Нохой Судлалын холбооны албан ёсны цахим хуудас

     
     
     
       
    Mонголын нохой судлалын холбооны 2014 оны ээлжит үзэсгэлэнг зохион явуулах журам
     
    Ерөнхий журам
    1. Үзэсгэлэн нь FCI ын үзэсгэлэн зохион байгуулах журам болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулагдана .
    2. Үзэсгэлэнд зөвхөн Монглын нохой судлалын холбооны бүртгэлтэй удмын бичиг бүхий нохой оролцоно
    3. Үзэсгэлэнд оролцох нохой нь заавал урьдчилан бүртгүүлсэн байна . Заасан бүртгэлийн хугацаан дотор
    4.Үзэсгэлэнг 9 сарын 21, 22 ны өдрүүдэд 2 өдөр зохион байгуулна .
     
    Бүртгэл
    1. Үзэсгэлэнд оролцох нохой нь эрүүл ,вакцин туулгалтанд хамрагдсан байна
    2. Удмын бичигтэй байх ба шивээс микрочипны аль нэгийг заавал хийлгсэн байна
    3. Гадаадаас импортоор ирсэн нохой тухайн улсын төв нохой судлалын байгууллагаас олгосон удмыг тодорхойлох бичигтэй байх
    4. Шүдний зуулт буруу болон төмсөг дутуу нохойг үзэсгэлэнд оролцуулахгүй
    5. Нохойгоо бүртгүүлэхээр ирэхдээ удмын бичигийг авч ирж үзүүлнэ
    6. Бүртгэлд нохойн нэр үүлдэр ,нас, хүйс ,удмын бичгийн дугаар , шивээс чипны дугаар ,эцэг эхийн нэр ,эзний нэр,үржүүлэгчийн нэр зэргийг бичнэ
    7. 9 сарын 1 ээс, 9 сарын 15 хооронд бүртгэх ба үүнээс хойш бүртгүүлэхийг хүссэн нохойг үзэсгэлэнд оролцуулахгүй
    8 .Бүртгэлийн хураамж 6 сар хүртэлх гөлөг 10,000 төгрөг
    үүнээс дээш насны ангилалд оролцох нохой 20,000 төгрөг байна
     
    Үзэсгэлэнгийн ангилал
    Бүх нохойг эр, эм хүйсээр ангилахаас гадна насаар нь дараах байдлаар ангилна Насны ангилал:
    Гөлөг (baby) 3- 6 сар
    Гөлөг (puppy) 6 – 9 сар
    Өсвөр (junior) 9 -18 сар
    Насанд хүрсэн 18 сараас дээш.
    Нохойн насыг үзэсгэлэн болох тухайн өдөр хүртэлх хугацаагаар тооцно
     
    Үзэсгэлэнгийн үнэлгээ, цол олгох тухай
     
    Үнэлгээ:
    • Үзэсгэлэнд түрүүлсэн болон эхний 1-3 дугаар байр эзэлсэн нохойд цом өргөмжлөл олгохоос гадна спонсоруудын нэрэмжит шагналуудыг олгоно.
    • Биеийн галбирын онц үнэлгээг үүлдэрийн стандартад нийцэж үв тэгш хэмжээнд дөхсөн үзэсгэлэнд сайн бэлтгэгдсэн, зан, ааш темперамент маш сайн, эрчтэй хөдөлгөөн сэйтай өндөр чанарын нохойд олгоно.
    • Маш сайн үнэлгээг үүлдэрийн үндсэн шинжийг хадгалсан, бие бүтэц сайтай, бие галбирын бага зэрэг дутагдалтай нохойд олгоно.
    • Сайн үнэлгээг үүлдэрийн үндсэн шинжийг хадгалсан боловч илт илэрхий дутагдал бүхий нохойд олгоно
    • Хангалттай үнэлгээг үүлдрийн шинжийг тааруувтар хадгалсан бие цогцын хувьд илт дутагдалтай нохойд олгоно . • Хасагдах үнэлгээнд (disqualification) стандартад тохирохгүй, үүлдэртээ тохирохгүй зан ааштай эсвэл хэт догшин зантай, төмсөг дутуу эсвэл, шүд эрүүний гажиг хөгжилтэй, стандарт бус үсний бүтэцтэй буруу зүстэй, зэрэг нь хасагдах үнэлгээнд тооцогдоно. Мөн зогсоо зайгүй харайж хөөрч буй болон түүний хөдөлгөөн явдалыг шинжих боломжгүй, биед нь хүрэх боломж олгохгүй байгаа, шүд болон төмсгийг үзэх боломж олгохгүй байгаа болон гоо сайханы мэс ажилбар хийсэн зэрэг тооцогдоно.(Үзэсгэлэнгээс хасагдах шалтгаан болно)
         Нохойн байр эзлэх ,үнэлгээ авахад тухайн ангилалын  рингэн дээр хэдэн нохой оролцож буйгаас үл хамаарах ба биеийн галбирын сайнболон түүнээс дээш үнэлгээ авах нохой тухайн рингэн дээр өрсөлдөөгүй бол байр эзлүүлэх боломжгүй .Хэрэв рингэн дээр ганцхан нохой оролцоод маш сайн үнэлэгдэж байвал аварга цол олгож болно . 
     
    Цол:
    • Шилдэг гөлөг
    • Шилдэг залуу нохой
    • Шилдэг хэндлэр буюу шилдэг нохой үзүүлэгч
    • Аварга
    • Шилдэг үржлийн газар
     
    Үзэсгэлэнгийн каталог
     
    Үзэсгэлэнгийн танилцуулга каталогнд оролцож буй бүх нохойн танилцуулга байх ба дараах мэдээлэл багтсан байна
    энэхүү танилцуулга каталогийг үзэсгэлэн үзэгчидэд хүрэлцэхүйц хэмжээгээр хэвлэн өөрийн өртөгөөс хэтрэхгүй үнээр худалдаалж оролцож буй нохойнуудыг сурталчилж таниулна .Тавигдах мэдээлэл.
    • Үзэсгэлэнгийн нэр
    • Зохион байгуулагдах газар хугацаа
    • Зохион байгуулагчидын нэрс
    • Шүүгчийн танилцуулга
    • Үзэсгэлэнгийн журам
    • Үзэсгэлэнгийн цагийн хуваарь
    • Зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн хуваарь
    • Каталогд нохойнуудыг дараах байдлаар танилцуулсан байна Үүнд :хувийн дугаар N,нохойн нэр,удмын бичгийн дугаар, шивээс микрочип дугаар,төрсөн он сар, зүс, кличку эцэг эхийн нэр,үржүүлэгчийн овог нэр,эзний овог нэр ,утас . • МНСХы гишүүдийн төлбөртэй сурталчилгаа тавигдаж болно .
     
    Хориглох зүйлс
    1. Заасан хугацаанаас өмнө рингэнд шүүлт эхлэхийг хориглоно.
    2. Үзэсгэлэнд оролцохдоо хушуувч, цээживч болон хэт хатуу хүзүүвч зүүж ирж оролцохыг хориглоно. зөвхөн хөтлөгч хүзүүвчтэй орлцоно. Немц овчаркаас бусад үүлдэрийн нохойд 1.5 метрээс илүү урт хөтлөгчтөйгөөр рингэнд нохой оролцуулахыг хориглоно.
    3. Нохойг гинжээр хөтөлж ирэхийг хориглоно
    4. Үсний бүтэц өнгөнд нөлөөлөх аливаа бэлдмэл нохойнд хэргэлсэн тохиолдолд үзэсгэлэнгээс шууд хасна .
    5. Зарласан цагт рингэнд гарч нохойгоо үзүүлж амжаагүй хоцорсон тохиолдолд дахин рингэнд гаргаж оролцуулах боломжгүй.
    6. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр рингэнд нохойг арчилах буюу хооллох нь тэмцээнээс хасагдах шалтгаан болно.
    7. Үзэсгэлэнгийн талбайд нохойтой зүй бусаар харьцах нохойг өөр хооронд нь зодолдуулах болон нохойгоор хүнрүү дайруулах зэрэгт нохойг болон эзнийг нь үзэсгэлэнгээс хасах дахин тодорхой хугацаанд үзэсгэлэнд оролцуулахгүй байх , нохойн цолыг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.
    8. Рингний шүүгчидийн эзэмшлийн болон түүний гэр бүлийн гишүүний нохойг тэмцээнд оруулахгүй болно.
    9. Рингний шүүгчийн сүүлийн 6 сарын дотор зарсан буюу бэлгэлсэн нохой тэмцээнд орох тохиолдолд тухайн шүүгчийн шүүх ангилалд оролцохыг хориглоно.
    10. Аливаа өвчтэй нохойг үзэсгэлэнд оруулахыг хатуу хориглоно.
    11. Ширүүн ааштай ,зодоонч ,хэт хөдөлгөөнтэй, үзэсгэлэнд рингэн дээр гаргаж үзүүлэхэд төвөгтэй нохойг 18 насанд хүрээгүй хүүхдээр хөтлүүлж гаргахыг хориглоно.
    12. Ороо нь орсон нохойг оруулахыг хориглоно.
    13. Хээлтэй (нийлүүлснээс хойш 30 аас илүү хоногтой буюу хээл нь мэдэгдэж эхэлсэн) байгаа нохойг үзэсгэлэнд оруулахгүй
    14. Маргаан үүсгэх бусадтай зүй бус харилцах
     
    Шүүх явц
    Шүүгчийн шийдвэр нь маргаангүй эцсийн байна. Шүүлттэй холбоотой асуудлаар гомдол санал хүлээн авахгүй 1. Шүүгч рингэнд шаардлагатай гэж үзвэл тухайн нохойн биеийн альч хэсэгт гар хүрч үзэн биеийн галбирын дүгнэлт гарган үнэлгээ өгнө.
    2. Рингэн дээр аливаа асуудал гарвал зөвхөн шүүгчийн зөвшөөрөлтөйгөөр асуудлыг шийднэ.
     
    Үзэсгэлэнгийн номинацууд
     Шилдэг хөтлөгч (хэндлер)
     Шилдэг үржилийн газар
    -               Шилдэг хендлэр цолыг нохойгоо тэмцээнд хэрхэн бэлдсэн болон үүлдэрийн онцлогт тохируулан шүүгчид нохойг хэрхэн үзүүлж байгаа зэргийг үндэслэн олгоно
    -               Шилдэг үржлийн газар номинацид зөвхөн өөрийн үржүүлж гаргасан 6 сараас дээш насны 3- 5 нохойг танилцуулж өрсөлдөнө. Уг номинацид өрсөлдөж буй үржлийн газрын нохой бүрийн анатоми ,зан байдал ,тип ,  хэдэн эцэг эхийн төрөлтүүд болох зэргийг харгалзан шалгаруулна. .()
     
    Орчуулагч
    1. Орчуулагч нь нохойн тухай мэргэжлийн үг хэллэгийг мэдэж ойлгомжтой орчуулах үүрэгтай.Шүүгчийн хэлсэн зүйлүүдийг өөрийн үзэмжээр хасаж нэмж орчуулахыг хориглоно .
    2. Орчуулагч нь өөрийн эзэмшилийн нохойг үзэсгэлэнд оруулах эрхгүй .
    Рингны нарийн бичиг
    Рингны нарийн бичиг нь рингэн дээрхи бүртгэл мэдээллийн холбоотой бүх асуудлыг хариуцах ба шүүгчийн өгч буй үнэлэлт дүгнэлт ,байр эзэлж буй зэрэг бүх мэдээллийг баримтжуулж хадгалах шаардлагатай бичиг хэргийн холбогдолтой зүйлсийг үзэсгэлэн зохион байгуулах комиссоос шаардах эрхтэй Мөн бүртгүүлсэн боловч хүндэтгэх шалтгаанаар оролцож чадахгүй болсон нохой болон хасагдсан зэрэг бүх нохойн мэдээллийг бүртгэлжүүлэх үүрэгтэй
    Хариуцлага тооцох
    Аливаа дээрхи журмуудыг зөрчсөн тохиолдол бүрд Үзэсгэлэн зохион байгуулах комиссын зүгээс МНСХ ы удирдах зөвлөлд бичгээр мэдэгдэн зөрчил гаргасан нохойн эздэд дараах хариуцлага Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн тооцох эрхтэй .Үүнд
    • Сануулах
    • Тодорхой хугацаанд үзэсгэлэнд орох болон бусад МНСХ ы арга хэмжээнд хамрагдах эрхийг хасах
    • Цол үнэлгээг хасах
     
    870 | 2012.12.14
Холбооны гишүүд нэвтрэх
:
:
Нууц үг мартсан
Нохой хайх
:
  •  
  •  
  •  
  •